Нууцлал

НУУЦЛАЛЫН БОДЛОГО

ANNA DIAMOND нь хэрэглэгч таны хувийн мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг чандлан хадгалахыг нэн тэргүүний зорилгоо болгон ажилладаг. Бид таны итгэлийг хүндэтгэн, өгөгдөл хамгаалалтын олон улсын стандартыг баримталдаг.

Та Anna-diamond  вэбсайтаар зочлох болон манай үйлчилгээг авахдаа өөрийн мэдээллийг доорх нөхцөлийн дагуу ашиглахыг хүлээн зөвшөөрч буй тул энэхүү бодлоготой дэлгэрэнгүй танилцахыг хүсье.

1. Мэдээлэл цуглуулах ба зорилго

Таныг манай вэбсайтад бүртгүүлэх, худалдан авалт хийх үед бид дараах мэдээллийг цуглуулдаг:

Хувийн мэдээлэл: Овог нэр, холбоо барих утасны дугаар, цахим шуудан.

Хүргэлтийн мэдээлэл: Таны захиалсан үнэт эдлэлийг найдвартай хүргэж өгөхөд шаардлагатай хаяг байршил.

Зорилго: Эдгээр мэдээллийг бид зөвхөн тантай байгуулсан борлуулалтын гэрээний үүргийг биелүүлэх, захиалгыг баталгаажуулах болон хүргэлтийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхэд ашиглана.

2. Гуравдагч этгээдэд мэдээлэл дамжуулахгүй байх

Бид таны зөвшөөрөлгүйгээр хувийн мэдээллийг ямар нэгэн байдлаар бусдад худалдах, арилжаалах, дамжуулахгүй байх баталгааг өгч байна. Хэрэглэгчийн сайн дурын үндсэн дээр өгсөн мэдээлэл нь манай мэдээллийн санд нууцлалтайгаар хадгалагдана.

3. Мэдээллийн аюулгүй байдал

Бид таны өгөгдлийг хамгаалахын тулд техникийн болон зохион байгуулалтын бүхий л арга хэмжээг авч ажилладаг. Тодорхой тусгай үйлчилгээ (жишээ нь: захиалгат загвар, даатгалтай хүргэлт г.м) үзүүлэхэд нэмэлт мэдээлэл шаардлагатай бол тухай бүрт нь танаас зөвшөөрөл хүсэх болно.

4. Холбоо барих

Нууцлалын бодлоготой холбоотой асууж тодруулах зүйл байвал манай харилцагчийн үйлчилгээний хэлтэст хандана уу.